2010 оны 2-р сарын 09, Мягмар гариг
Яг одоо манай "A" зэрэглэлийн баннерийг D20 авсан байна.

 

Байгалийн гахаймшигт үзэгдэл [Фото мэдээ]

Онц сонирхолтой мэдээлэл: Байгал дэлхий өөрөө тэр чигээрээ гайхамшиг хэмээн би бодож төсөөлж явдаг юм. Мэдэ...
Цааш унших...

Ундааны саваар хөвдөг бяцхан арал [Фото мэдээ]

Онц сонирхолтой мэдээ: Дэлхий дээр маш олон мянган хүмүүс амьдардаг билээ. Харин тэдгээрийн цөөнгүй хувь нь ...
Цааш унших...

Дэлхийн хамгийн аймшигтай газар Винчестерийн сүнстэй байшин

Онц сонирхолтой мэдээ: Калифорнийн San Josfi-д уг байшин байх бөгөөд 1881 онд Olivier Winchester-ийн бэлэвсэн эхнэр өөрийн б...
Цааш унших...

Хятадын одоогийн бүдүүлэг нийгэм [5 зураг]

Фото мэдээ онц сонирхолтой: Хятад улс бол хүн амын тоогоороо дэлхийд №1 улс гэдгийг мэдэхгүй хүн дэлхийд хов...
Цааш унших...

Байгалийн гахаймшигт үзэгдэл [Фото мэдээ]
Бичсэн Administrator   
2010 оны 2-р сарын 08, Даваа гариг, 13:47

Онц сонирхолтой мэдээлэл: Байгал дэлхий өөрөө тэр чигээрээ гайхамшиг хэмээн би бодож төсөөлж явдаг юм. Мэдээж байгаль дээрх маш олон төрлийн сонирхолтой үзэгдэл гарж л байдаг. Жишээ нь саяхан Монгол улсын 2 дахь нийслэл Дархан хотод 3 нар гарсан. Харин энэ удаад та бүхэндээ маш үзэсгэлэнтэй тэнгэрт харагдах солонгон өнгөн гайхамшигт бүрхүүлтэй зурагуудыг шууд үзэхээр оруулж байна. Та энэүү зурагнуудыг үзээд ямар ч байсан маш их кайф авах болов уу хэмээн бодож байна. Ингээд дэлгэрэнгүй мэдээллээ хүлээн авж үзнэ үү.

 
Ундааны саваар хөвдөг бяцхан арал [Фото мэдээ]
Бичсэн Administrator   
2010 оны 2-р сарын 08, Даваа гариг, 13:14

Онц сонирхолтой мэдээ: Дэлхий дээр маш олон мянган хүмүүс амьдардаг билээ. Харин тэдгээрийн цөөнгүй хувь нь маш өвөрмөц сонирхол хоббитой шинийг үргэлж эрэлхийлж байдаг. Үүний нэгэн тод жишээ болсон нэгэн мэдээллийг оруулж байна. Энэ нийтлэлд нэгэн бяцхан арлыг хөвүүлж явуулахын тулд арлын ёроол буюу доод талд нь маш олон тооны ундааны саваар бүрхснээр энэхүү арал нь далай дээр хөвж явдаг юм байна. Ингээд дэлгэрэнгүй мэдээллээ хүлээн авч үзнэ үү.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 08, Даваа гариг, 13:19
 
Ernando de Soto Эдийн засгийн хөгжлийн учиг лекц
Бичсэн Sunrise   
2010 оны 2-р сарын 07, Ням гариг, 14:03

Бизнес мэдээ: Монгол Улсын Ерєнхийлєгчийн урилгаар манай улсад айлчилж байгаа аугаа сэтгэгч Сото ирэх хоёрдугаар сарын 9-ний 15.00 цагт Соёлын тєв єргєєнд “Эдийн засгийн хєгжлийн учиг” нээлттэй лекц уншина. Дэлхийн хvн тєрєлхтний тvvхэнд тєрєн гарсан 12 шилдэг эдийн засагчийн нэг Эрнандо де Сото нь Перугийн Эрх чєлєє, ардчиллын хvрээлэнгийн ерєнхийлєгчєєр ажилладаг ба шинэ vеийн болон капиталист нийгмийн эдийн засгийн харилцааны онолын эцэг гэгддэг .

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 07, Ням гариг, 14:06
 
Рианна 30 нас хүртлээ жинхэнэ дурлалтайгаа учирна гэдэгт итгэдэг
Бичсэн Administrator   
2010 оны 2-р сарын 07, Ням гариг, 12:48

 

Оддын тухай сонин хачин: Дуучин Рианна хөнгөн атлетикийн тамирчин Мэтт Кэмп - тай аль хэдийнээ холбогдсон хэмээх цуу яриа гарсан билээ. Гэвч тэр одоог хүртэл ганцаар байгаа бөгөөд тэрээр 30 насандаа жинхэнэ хайр дурлалтайгаа учирна гэдэгт итгэлтэй байдаг. Мэтт Рианна 2 аль хэдийнээ хэд хэдэн удаа уулзаад амжсан. Тэд Мексикт хамтдаа амарч, хамт сагсан бөмбөг тоглож ихэнхдээ цагийг хамт өнгөрөөсөн юм байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 08, Даваа гариг, 12:58
 
Попын хатан хаан Мадонна юу уудаг вэ?
Бичсэн Administrator   
2010 оны 2-р сарын 07, Ням гариг, 11:51

Оддын тухай сонин хачин: Попын хатан хаан Мадонна үргэлж залуу сайхан харагддагийг та бүхэн мэднэ биз. Учир нь тэр арьс, гоо сайханаа хадгалахын тулд байнга шинийг эрэлхийлдэг. Тэрээр Вита Коко хэмээх коко жимсний ундаа үйлдвэрлэдэг томоохон компанид 1.5 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэхүү ундаа нь аль хэдийнээ дэлхий нийтэд таашаагдсан ундаа болж чадсан байна. Түүний менежер Гай Оширо энэхүү бүтээгдэхүүний тухай мэдэнгүүтээ хөрөнгө оруулалт хийх нь зөв оновчтой сонгол гэж түүнд зөвлөсөн байна. Тухайн компанид Matthew McConaugher Demi Moore болон Anthony Kiedis нар хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд нийт хөрөнгө оруулалт нь 10 сая долларт хүрсний дийлэнх нь Мадонна - ийн хөрөнгө оруулалт байжээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 07, Ням гариг, 12:11
 
Beyonce - ийн шинэ үнэртэй ус [Фото мэдээ]
Бичсэн Administrator   
2010 оны 2-р сарын 06, Бямба гариг, 15:03

 

Фото мэдээ: Алдарт дуучин Beyonce өөрийн шинэ үнэртэй усыг "Heat" гэсэн нэртэйгээр New Yourk - д толилуулжээ. Тэрээр түүний шүтэн бишрэгч Micle Weiss хэмээх тэргэнцэртэй хүүд анхаарал хандуулсан байна. Ямартаа ч дуучин Beyonce маань дэлхийд алдар нэрээ дуурсгасан том од гэдгийг нь мэдэхгүй хүн байхгүй. Иймээс түүний хийж байгаа алхам бүрийг хэвлэл мэдээллийнхэн отоод хүлээж байдаг гэхэд хилсдэхгүй биз. Ингээд түүний шинэ үнэртэй усны нээлтийн үеэр авахуулсан зурагнуудаас оруулж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 07, Ням гариг, 14:40
 
Дэлхийн хамгийн аймшигтай газар Винчестерийн сүнстэй байшин
Бичсэн Administrator   
2010 оны 2-р сарын 06, Бямба гариг, 10:30

Онц сонирхолтой мэдээ: Калифорнийн San Josfi-д уг байшин байх бөгөөд 1881 онд Olivier Winchester-ийн бэлэвсэн эхнэр өөрийн байшингаа хамгийн анх сүнстэй гэдгийг олон нийтэд зарлаж байсан аж. Тэрбээр зэвсэг үйлдвэрлэдэгээрээ алдартай нэгэн байсан бөгөөд түүний тансаг харшид сүнснүүд харагдах болсонд тэрбээр ихэд эмзэглэжээ. Түүний байшинд тахир дутуу болсон цэргийн сүнснүүд маш ихээр харагдах болсон бөгөөд эдгээр цэргүүд “Winchester” зэвсгийн үйлдвэрийн тэсрэх бөмбөгөнд өртсөн хүмүүс байсан аж. Ингээд хатагтай тансаг харшаа орхиж явахыг хүссэн ч харин яаж тэднээс хол байх талаар нэгэн үзмэрчээс зөвөлгөө авсан байна.Үзмэрч түүнд сүнснүүдтэй хамт амьдрахыг хүссэхгүй байгаа бол нэмж өрөө барих хэрэгтэй хэмээн зөвлөжээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 06, Бямба гариг, 10:36
 
Аваргын сэтгэл санаа хүнд байгаа учир амарч байгаад эх орондоо ирнэ
Бичсэн Administrator   
2010 оны 2-р сарын 06, Бямба гариг, 05:04

Мэдээ мэдээлэл: Сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү зодог тайлж сенсаац дэгдээсэн. Түүний шийдвэрийг монголчууд япончуудын сүмо бөхөө аврах гэсэн санаа, өмнөх аваргуудынхаа тогтоосон амжилтыг монгол бөхөөр эвдүүлэхгүй гэсэн зүтгэл хэмээн тайлбарлаж байгаа. Японы сүмо бөхийн холбоо их аваргыг хавчин гадуурхаж, хүчээр зодог тайлууллаа хэмээж буй. Эцэс төгсгөлгүй энэ таамаглалд "Асашёорюү сан"-ийнхан албан мэдээлэл хийсэн бөгөөд тэд "Асашёорюүг зодгоо тайлах болсон нь Сумогийн холбоо болоод Японы ард түмний турхиралт бус зөвхөн хэсэг бүлэг хүмүүсийн зохион байгуулсан ажиллагаа" хэмээн мэдээлэв.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 06, Бямба гариг, 10:35
 
«ЭхлэхӨмнөх123456789ДараахиТөгсгөл»

Хуудас 9-с 1

Доорх баннер дээр дараад бидэнд хандив өгөөрэй

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.